АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ, ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДААР ЗОЧИЛЖ ТУРШЛАГА СУДАЛЛАА
2024-10-17
✅Төв аймгийн соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд 🇷🇺 ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд туршлага судлах, мэргэжил арга зүйн сургалтад хамрагдах зорилгоор Улаан-Үд хотод очлоо.
✅Энэхүү арга хэмжээнд оролцогчид айлчлалын хөтөлбөрийн дагуу П.И.Чайковскийн нэрэмжит Урлаг соёлын коллеж, Бүтээлч үйлдвэрлэлийн сургууль, Ц.Сампиловын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хоца Намсараевын нэрэмжит Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Буриадын Улсын Эрдмийн Драмын театр зэрэг соёл, урлагийн байгууллагуудтай 10 дугаар сарын 16-ны өдөр танилцаж, туршлага судаллаа.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ