КОЙКА-ИЙН 163-Р ЭЭЛЖИЙН САЙН ДУРЫНХНЫ “ОРЧИНДОО ДАСАН ЗОХИЦОХ” СУРГАЛТЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО
2024-10-07
🇰🇷КОЙКА-ийн 163-р ээлжийн сайн дурынхны “Орчиндоо дасан зохицох” сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа 10 сарын 2-ний өдөр болж өнгөрлөө.
✅Төгсөлтийн үйл ажиллагаанд КОЙКА-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, орлогч дарга И Кан Сан, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Музейн төлөөлөл оролцлоо.
✅Энэ ташрамд, сайн үйлсийн төлөө Монгол улсыг зорин ирж 8 долоо хоногийн турш идэвх зүтгэл гарган суралцаж төгссөн цаашдаа аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт 1 жил ажиллах сайн дурын ажилтан Ким Хэ Жин танд талархал илэрхийлж, цаашдын сайн дурын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.
2024.10.02
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ