“МОНГОЛ ГЭР” ҮЗЭСГЭЛЭНД ТӨВ АЙМАГ “ТҮШЭЭТ ХАНЫ ТӨВ ӨРГӨӨ” ГЭРЭЭР ОРОЛЦЛОО
2024-05-20
Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн Газар санаачлан Монгол гэрийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах угсаатны онцлог бүхий гэрийг бүтээх, Монгол гэр урчуудыг таниулах зорилготой “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны 5 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэнд Төв аймаг “ТҮШЭЭТ ХАНЫ ТӨВ ӨРГӨӨ” гэрээр оролцож, монгол ахуй, ширмэл ширэх, шагай наадгай гэсэн боловсролын хөтөлбөр арга хэмжээг олон нийтэд сурталчлан танилцууллаа.
“МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнд ажилласан:
Баян сумын харьяат, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, гэр урлаач Г.Болдбаяр, ерөнхий менежер Б.Алтанцоож, Алтанбулаг сумын харьяат Монгол улсын 2023 оны шилдэг өвлөн уламжлагч эсгий ширмэл урлаач Д.Цэндсүрэн болон Монгол гэр үзэсгэлэнд 9 хоногийн турш тасралтгүй ажилласан Аймгийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан Э.Оюун, Боловсролын ажилтан-тайлбарлагч Ц.Цэцэгжаргал, СУГ-ын Архив-бичиг хэрэг, нярав Б.Нандинцэцэг нартаа гүн талархал илэрхийлье.
Мөн “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнд хамтран оролцсон Төв Аймгийн Музей, Төв аймгийн “Монгол туургатан” театр, Төв Аймгийн Нийтийн Номын сан, Алтанбулаг, Баянчандмань сумын соёлын төв зэрэг харьяа байгууллагуудын удирдлага албан хаагч нартаа Төв аймгийн Соёл, урлагийн газар-ын нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлье.
Сэрж санах ТҮҮХ
Сэтгэл ариусгах УРЛАГ
Хүмүүний гэгээрүүлэх СОЁЛ
 
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ