Аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хуралдлаа.
Өнөөдрийн хуралдаанаар аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Д.Гантулга 2024 онд соёлын салбар зөвлөлөөс зохион байгуулах арга хэмжээний талаарх саналаа дэвшүүлж, гишүүд гүйцэтгэх ажлын нэгдсэн төлөвлөгөө боловсруулан ажиллахаар боллоо.
Мөн энэхүү хурлаар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж аймгийн соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлөөс хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөлөө.