Төв аймгийн Соёл, урлагийн газраас Чингис хаан Үндэсний музейд “Соёлын төв-Соён гэгээрлийн төв” мэргэжил арга зүйн сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Сумдын соёлын төвийн дарга нарт салбарын хууль тогтоомж болон тухайн жилд дэвшүүлсэн бодлого, зорилтын хэрэгжилтийг хангаж ажиллахад албан хаагчдын мэдлэг, мэргэжил ур чадварыг сайжруулах зорилго бүхий энэхүү сургалт, зөвлөгөөнд 27 сумын Соёлын төвийн дарга нар оролцлоо.
Тус сургалтаар Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг 2023 оны үйл ажиллагааны онцлох ажлын тайлан мэдээлэл, 2024 онд дэвшүүлсэн бодлого зорилтын хүрээнд тусгагдсан асуудал, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг “Соёл гэгээрлийн бодлого”, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор /Ph.D/ Б.Пунсалдулам “Соёл ба хөгжил”, Соёлын яамны Төсвийн нэгтгэл, төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч Т.Ууганбаяр “Төсөв хөрөнгө оруулалт түүнд анхаарах асуудал”, ЗГХА- Соёл, урлагийн газрын Хэлтсийн дарга Ц.Болдмаа “Статистик мэдээ гаргах арга зүй, Тооллогын бүртгэл хөдлөх”, Аймгийн музейн арга зүйч С.Сувдаа “Түүх соёлын хөдлөх”-ын улсын тооллогыг хийхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл өглөө.
Аймгийн бүх сумын Соёлын төвд өнгөрсөн жил 211.9 сая төгрөгийн санхүүжилт хийгджээ. Санхүүжилтийг үр дүнд суурилан олгож байгааг анхаарууллаа.
2023 онд Төв аймгийн соёлын салбарынхан Чингис хаан Үндэсний музейтэй хамтран, “Соёлын сэргэлт”-ийн хүрээнд сумдын 20 мянган иргэнд хүрч үйлчилжээ. Үүнээс гадна “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцож, шилдэг 5 аймгийн нэгээр шалгарсан байна. Аймгийн ИТХ-ын тогтоолоор 25 суман дахь түүх, соёлын 211 дурсгалт газрыг орон нутгийн хамгаалалтад авчээ. Төв аймгийн 15 сумын соёлын биет бус өвийн 59 өвлөн уламжлагчийг улсын тооллогоор бүртгэн баримтжууллаа. Тэднийг урамшуулах, өвлөн уламжлагчдын хүрээг тэлэх зорилгоор “Соёлын биет бус өв өвлөн уламжлагчдын II зөвлөгөөн” зохион байгуулсан зэрэг онцлох үйл ажиллагаануудаа танилцууллаа.
Мөн 2023 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, шилдэг үйл ажиллагаатай сумаар Зуунмод сумын соёлын төв шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагналаа.
Сэрж санах ТҮҮХ
Сэтгэл ариусгах УРЛАГ
Хүмүүнийг гэгээрүүлэх СОЁЛ