Төв аймгийн шууд харилцаат БНСУ-ын Кангвон мужийн Гангнеунг хотын уран бүтээлчид 2024 оны 05 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу 05 дугаар сарын 8-ны өдөр аймгийн Соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд Аймгийн Нийтийн Номын сангийн БНСУ-ын Пёнгтаек хотын танхимд уран бүтээлчдийг хүлээн авч уулзалт зохион байгуулж, номын сангийн үйл ажиллагааг танилцууллаа. Тус уулзалтаар Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг аймгийн Соёлын салбарын товч танилцуулга мэдээллийг танилцууллаа. Төв аймгийн Музейд Гангнеунг мужгийн уран бүтээлчдийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж нээлтээ хийлээ. Мөн уран бүтээлчид аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог дах “Чингис хааны морьт хөшөө”-т цогцолборыг үзэж сонирхлоо.
Уран бүтээлчид 05-р сарын 9-ны өдөр Улаанбаатар хоттой танилцаж, Чингис хаан Үндэсний музей, Монгол гэр үзэсгэлэн, Цагаан лавай чуулгын урлагийн тоглолтыг хөтөлбөрийн дагуу тус тус үзэж сонирхлоо.