Монгол улсад орчин цагийн музей үүсэн хөгжсөний 100 жил, Аймаг байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монголын урчуудын эвлэлийн салбар Төв аймгийн урчуудын эвлэлтэй хамтарсан “Монголын сайхан орон” нэртэй үзэсгэлэнгийн нээлт 2024.07.08-ны өдөр боллоо. Үзэсгэлэнд Төв аймгийн 14 урчуудын 40 бүтээл тавигдсан бөгөөд энэ сарын 22-ныг хүртэл олны хүртээл болох юм.
Та бүхнийг саатан морилохыг урьж байна.