“ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН СОР ҮЗМЭРҮҮД ЗУУНМОД ХОТОД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ АЙМГИЙН МУЗЕЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-05-21
🇲🇳🇲🇳🇲🇳Монгол улсад Орчин цагийн музей үүсэн байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Олон улсын музейн өдрийг тохиолдуулан аймгийн Музейгээс санаачлан Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран “Үлэг гүрвэлийн сор үзмэрүүд”-ээс бүрдсэн үзэсгэлэнг 05 дугаар сарын 20-ны 07 дугаар сарын 04-нийг дуустал гарахаар өнөөдөр нээлтээ хийлээ.
✅Тус үзэсгэлэнгийн нээлтэд ШУА-н Палеонтологийн хүрээлэн, Эртний амьтан, ургамал, сан хөмрөгийн Салбарын эрхлэгч, судлаач С.Өлзийцэрэн хүрэлцэн ирж оролцлоо.
✅Жил бүр аймгийн Музейгээс тодорхой сэдвийн дор музейн сан хөмрөг болон бусад Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилүүдэд Богд хааны ордон музей, ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Арт галерей, Уран зургийн галерей зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж байсан. 2018 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Эртний ургамал, амьтны сан хөмрөгтэй хамтран Төв аймгийн нутгаас олдсон арслан заан, савагт хирсний олдворуудаар 2018 онд “Мөстлөгийн үеийн үлэмж биетнүүд” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан бол энэ онд Үлэг гүрвэлийн олдворуудаар 2 дахь удаагаа дэлгэгдэж байна.
✅Хүүхэд залуучууд, иргэд та бүхнийг өргөнөөр ирж үзэж сонирхохыг урьж байна.
6 хүн ба бичвэр нарын зураг байж магад
матар ба бичвэр нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.
Зургийн тодорхойлолт алга байна.
Нисдэггүй шувуу нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.
бичвэр нарын зураг байж магад
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ