“БИДНИЙ БАХАРХАЛ” ТҮР ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ
2024-03-01
🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жил, “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “БИДНИЙ БАХАРХАЛ” түр үзэсгэлэн аймгийн Музейд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн 3-р сарын 01-ээс 07-ны өдрүүдэд аймгийн Музейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй дэлгэгдэх тул иргэд та бүхнийг үзэж сонирхохыг урьж байна.
 
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ