ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.ЧУЛУУНЫ “УРАН ХАС” СОНГОДОГ БҮЖГЭН ЖҮЖИГ ТОГЛОГДЛОО
2024-03-21
Аймгийн ИТХ, ЗДТГ, Соёл, урлагийн газар, Монгол Улсын Консерватортай хамтран Монгол түмний хүртээл болж 50 гаруй жил тоглогдож буй Монголын сонгодог урлагийн оргил, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай удирдаач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Жамъянгийн Чулууны хөгжим, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагвын дэглэлт “Уран хас” бүжгэн жүжгийн хөгжмийг Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр удирдаж, Монгол Улсын Консерваторын “Гранд” симфони найрал хөгжим Монгол туургатан театрын тайзнаа төв сайхан нутгийн ард иргэдэд толилууллаа.
Тус бүжгэн жүжгийг мэргэжлийн урлагийн залгамж халааг бэлтгэдэг Монгол Улсын Консерваторийн эрдэмтэн багш, оюутан сурагчид нийлсэн 160 гаруй баг бүрэлдэхүүн толилуулж, ард иргэдэд сонгодог урлагийн мэдрэмж, соён гэгээрлийн боловсрол олголоо.
Баянжаргалан сумын уугуул Монголын Үндэсний Урлагийн Их Театр болон “Уран хас” бүжгэн жүжгийн удирдаач СТА Э.Мөнхбаяр Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр шагнууллаа.
Мөн Монгол Улсын Консерваторийн хамт олонд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас “Өргөмжлөл” хадгалууллаа.
Сэрж санах ТҮҮХ
Сэтгэл ариусгах УРЛАГ
Хүмүүнийг гэгээрүүлэх СОЁЛ
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ