“МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ ТЕАТРЫН УРЛАГТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-04-29
Дэлхийн бүжигчдийн өдрийг тохиолдуулан Монгол туургатан театраас орон нутгийн урлаг соёлын хөгжлийн бодлого, хамтын ажиллагааг сайжруулах, театрын урлагаар дамжуулан уламжлалт өв соёлыг хадгалан хамгаалах, олон нийтэд театрын уран бүтээлийг сурталчлан таниулах зорилготой “Монгол туургатны өв соёл театрын урлагт” эрдэм шинжилгээний хурлыг аймгийн Нийтийн номын санд 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хурлаар ЦДБЭЧ-ын бүжиг дэглээч Ш.Дамдинбазар “Орчин цагийн Монгол цэргийн бүжгийн тухай”, аймгийн Музейн боловсролын ажилтан Ц.Цэцэгжаргал “Төв аймаг дахь угсаатны бүлгийн зарим соёлоос”, Монгол туургатан театрын бүжгийн багш С.Төмөртогоо “Монгол туургатны өв уламжлалыг театрын бүжгийн урлагт хадгалан хөгжүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, мэдээлэл өглөө.
Энэхүү арга хэмжээнд Монгол туургатан театрын уран бүтээлчид, Соёлын төвийн бүжгийн багш нар, ахмад бүжигчид, бүжиг сонирхогч хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ