“БҮЖИГ, ЗАЛУУ НАС” ДУРСАМЖ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-04-29
Дэлхийн бүжигчдийн өдрийг угтаж, аймгийн Соёл, урлагийн газраас Монгол туургатан театртай хамтран аймгийн Нийтийн номын санд “Бүжиг-залуу нас” дурсамж уулзалтыг 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний нээлтэд Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Монгол туургатан театрын захирал Д.Намсрайноров нар оролцож, дурсамж уулзалтад хүрэлцэн ирсэн ахмад болон залуу үеийн бүжигчдэд баярын мэнд хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү уулзалтын тэргүүн хойморт МУСТА ахмад бүжигчин Ч.Уранчимэг, Ж.Баярсайхан, Ш.Мөнхжаргал нар заларч, бүжгийн урлагт хэрхэн дурлаж бүжигчин болсон талаар халуун дотно дурсамжтай яриа өрнүүллээ.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ