ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-04-24
Аймгийн Засаг даргын 2024 оны нэгдсэн төлөвлөгөө болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Соёл, урлагийн газрын баг бүрэлдэхүүн баталсан удирдамжийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Музей, Нийтийн номын сан, Монгол туургатан театр зэрэг аймгийн төвийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулж, холбогдох мэдээ мэдээллийг өгч ажиллалаа.
Уг зөвлөн туслахаар харьяа байгууллагуудад шинээр батлагдсан хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, төсөв санхүү, хөрөнгө оруулалт, шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, цахим хуудсаа хөгжүүлж, үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ мэдээллийг тогтмол бэлтгэн оруулах зөвлөмж өглөө.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ