“БҮЖИГ-ЭВ НЭГДЭЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-04-29
Дэлхийн бүжигчдийн өдрийг угтаж, аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид Зуунмод сумын “Мөнх-Алдар”-ын талбайд “Бүжиг-эв нэгдэл” өдөрлөгийг 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн нээлтэд Монгол туургатан театрын захирал Д.Намсрайноров оролцож, бүжгийн өдрийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан эсээ уралдаанд амжилттай оролцсон хүүхэд багачуудад шагнал гардууллаа.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр Зуунмод сумын “Хүмүүн” цэцэрлэгийн сурагчид, “Элит бүжиг” студийн сурагчид, Аймгийн төрийн албан хаагчид флашмоб бүжиг бүжиглэлээ.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ