АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ, ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСАД ТУРШЛАГА СУДЛАХ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХААР УЛААН-ҮД ХОТЫГ ЗОРИЛОО

Төв аймгийн соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд туршлага судлах, мэргэжил арга зүйн сургалтад хамрагдах зорилгоор Улаан-Үд хотыг зорилоо.

Тус арга хэмжээнд соёл, урлагийн салбарын 23 хүний бүрэлдэхүүнтэй баг явах бөгөөд үүнээс 14 нь сумын соёлын төвийн дарга нар байна.