Түүхт 100 жилийн ой тохиож буй Төв аймгийн Батсүмбэр, Баян, Баянцагаан, Бүрэн, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Угтаалцайдам, Эрдэнэ сумын Соёлын төвүүдэд даралтат хөгжим, мөн аймгийн Нийтийн номын сан, Монгол туургатан театр, Музейд тус тус 3 үйлдэлт принтер, зөөврийн компьютер гардуулан өглөө. Улсын төсвөөс 29.1 сая төгрөгийн санхүүжилт хийгдлээ.