Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 2024 арга хэмжээнд аймгийн Соёл, урлагийн газар, Музей, Нийтийн номын сан зэрэг соёл, урлагийн байгууллагууд хамтран “Номын өргөө”-нд хүүхэд багачуудад зориулсан өв соёл, утга зохиолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Мөн тус арга хэмжээнд Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй хүрэлцэн ирж хүүхэд багачуудад номын дээжээ өргөн барьлаа.