Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны 158-р зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН БАЯРЫН ӨДРИЙГ” уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд гэгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих иргэд уншигч, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх, зөв хүн болгон төлөвшүүлэх, үндэсний бичиг соёлыг сурталчилах зорилгоор 36 дах удаагаа “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛОО ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЬЕ” уриатайгаар Номын баярыг 09 дугаар сарын 20-ний өдөр нийтийн аймгийн Нийтийн номын санд зохион байгууллаа.
Тус арга хэмжээний нээлтэд Аймгийн Засаг даргын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Тунгалаг, Нийтийн номын сангийн захирал Т.Тунсаг, Музейн захирал Н.Мөнхсайхан, Монгол туургатан театрын захирал Д.Намсрайноров, Зуунмод сумын Соёлын төвийн дарга Ш.Батмөнх болон Зуунмод сумын ЕБС-ийн сурагчид, төрийн албан хаагчид, ард иргэд оролцлоо.
Шилдэг уншигч анги хамт олноор:
Зуунмод сумын Монгени 5-р сургуулийн х.Ганцэцэг багштай 4в анги
“Тэргүүний уншигч сурагч”-аар:
Зуунмод сумын Монгени 5-р сургуулийн 8а ангийн сурагч.Б.Бүжинлхам
Зуунмод сумын ЕБС-ийн 4-р сургуулийн 8а ангийн сурагч Г.Чулуунсүрэн
ХЦДС-7а ангийн сурагч А.Оюунзул
ХЦАС-ийн 12б ангийн сурагч Ш.Дэлгэрбаяр нар шалгарч шагналаа гардан авлаа.
Мөн ”Бахархалт-Өв соёл” Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтэн шалгаруулах уралдааныг Зуунмод сумын насанд хүрэгчдийн дунд зохион явуулж:
1-р байр: Төв аймгийн Политехникийн коллежийн нийгмийн ажилтан Л.Оюунчимэг
2-р байр: Төв Чандмань ДЭХГ-ын ахлах диспетчер, хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Батцэцэг
3-р байр: Зуунмод сумын Зүүндэлгэр багийн зохион байгуулагч О.Нямсүрэн нар шалгарлаа.
Номын баяр арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.
“Алтан үсэг” хөгжөөнт тэмцээн
“20 номын хожил” асуулт хариулт
“Босоо бичиг-Бидний бахархал” сэдэвт үзэсгэлэн
Номын худалдаа
”Бахархалт-Өв соёл” монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтэн
Ном солилцоо
Монголын уламжлалт тоглоом наадгай үзэсгэлэн гаргаж нийт 500 гаруй хүүхэд багачууд, төрийн албан хаагчид, ард иргэд хамрагдлаа.
Арга хэмжээг Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монгол туургатан театр, Музей, Зуунмод сумын соёлын төв хамтран зохион байгууллаа.
2024.09.23