АЙМГИЙН СОЁЛЫН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧУУЛГА, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-04-05

“Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх “Залуучууд хөгжлийн зөвлөл”-ийн санаачлагаар аймгийн Соёл, урлагийн газартай хамтран Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн чуулга уулзалт 2024.04.04-ний өдөр аймгийн төвд зохион байгуулагдлаа.

Аймгийн Соёлын салбарын залуучуудын чуулга уулзалтад Нийтийн номын сан, Монгол туургатан театр болон 14 сумдын соёлын төвөөс 34 хүртэлх насны 50 гаруй залуу албан хаагчид оролцож, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо чөлөөтэй солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Энэхүү чуулга уулзалтад Аймгийн Соёл, Урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Аймгийн ХГБХХГ-ын дарга М.Буянхишиг, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, Залуучууд хөгжлийн зөвлөлийн дарга Б.Алтанцэцэг, Аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучууд хөгжлийн зөвлөлийн тэргүүн Г.Тэмүүжин, Аймгийн “Гэрэлт ирээдүй” сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч н.Анужин илтгэл, мэдээлэл танилцууллаа.

Мөн урилгаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл, спортын бодлого, төрийн бус байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн А.Хажидмаа, аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн дарга Ц.Лхагва-Орлом, Нийтийн номын сангийн захирал Б.Зоригтбаатар, Музейн захирал Н.Мөнхсайхан, Монгол туургатан театрын захирал Д.Намсрайноров оролцож соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн 4 бүсийн хэлэлцүүлэг, дүгнэлтийг сонсож, хамтарч ажиллахаар боллоо.

Энэхүү чуулганаар аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж Тэргүүнээр аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч Д.Гантулга, дэд тэргүүнээр “GLIDERS” клубын бүжгийн багш Ж.Наранбаатар, нарийн бичгийн даргаар аймгийн Соёл, урлагийн газрын СУХ-ийн төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл технологи, цахимжилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Даваадорж, Аргалант сумын хөгжмийн багш Н.Гандаваа, Алтанбулаг сумын бүжгийн багш Б.Хулан, Батсүмбэр сумын соёлын төвийн дарга Ц.Уранцэцэг, Мөнгөнморьт сумын соёлын төвийн дарга Б.Мөнх-Очир, Угтаалцайдам сумын хөгжмийн багш Б.Мэндсайхан, Монгол туургатан театрын архив нарийн бичгийн ажилтан Б.Халиун, аймгийн нийтийн номын сангийн арга зүйч Д.Номин-Эрдэнэ, “Elite dance” бүжгийн студийн багш О.Туяа нар тус тус тэргүүлэгч гишүүдээр сонгогдож нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл шинэчлэн байгуулагдлаа.

 

 

# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ