“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-04-24
Соёл, урлагийн газраас аймгийн Соёлын салбарын байгууллагуудын албан хаагчдад ёс зүйн сургалтыг 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтад танхимаар аймгийн төвийн Музей, Номын сан, Монгол туургатан театр, цахимаар 27 сумын соёлын төвийн албан хаагчид хамрагдлаа.
Тус сургалтыг УИХ-ын Тамгын газрын зөвлөх, Хууль зүйн ухааны магистр Ц.Амарсанаа “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ”, “ХҮНИЙ ГЕН БА ЁС ЗҮЙН АСУУДАЛ” сэдвээр тус тус сургалт орж, илтгэл танилцууллаа.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ