“ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН СОР ҮЗМЭРҮҮД ЗУУНМОД ХОТОД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ АЙМГИЙН МУЗЕЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус үзэсгэлэнгийн нээлтэд ШУА-н Палеонтологийн хүрээлэн, Эртний амьтан, ургамал, сан хөмрөгийн Салбарын эрхлэгч, судлаач С.Өлзийцэрэн хүрэлцэн ирж оролцлоо.

Жил бүр аймгийн Музейгээс тодорхой сэдвийн дор музейн сан хөмрөг болон бусад Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилүүдэд Богд хааны ордон музей, ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Арт галерей, Уран зургийн галерей зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж байсан. 2018 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Эртний ургамал, амьтны сан хөмрөгтэй хамтран Төв аймгийн нутгаас олдсон арслан заан, савагт хирсний олдворуудаар 2018 онд “Мөстлөгийн үеийн үлэмж биетнүүд” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан бол энэ онд Үлэг гүрвэлийн олдворуудаар 2 дахь удаагаа дэлгэгдэж байна.

Хүүхэд залуучууд, иргэд та бүхнийг өргөнөөр ирж үзэж сонирхохыг урьж байна.