Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Монгол уртын дууны сонгодог уламжлалыг хойч үед өвлүүлэх гавьяат үйлийг бүтээж, шинэ цагийн соёл, урлагийн хөгжлийн түүхэнд тод мөрөө үлдээсэн, БНМАУ-ын алдарт гавьяат, зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвийн мэндэлсний 120 жилийн ойг эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.
Уралдаан мэргэжлийн дуучдын дунд болон ардын авьяастан, өсвөрийн дуучдын дунд гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 130 гаруй уран бүтээлчид оролцож байна.
Тус уралдаанд Төв сайхан нутгаа төлөөлөн МУСТА, Уртын дууч, ардын авьяастан, өвлөн уламжлагч Т.Алтантулга, Үндэсний бөхийн засуул, Уртын дууч С.Насанбат нар оролцлоо.