Монгол хэлний тухай хуульд заасны дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, аймгийн Засаг даргын “Монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” захирамж, “Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая-2025” аяныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын албан хаагчид Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор Ш.Чоймаа багшийн Монгол бичгийн цуврал хичээлийг байгууллагын эх хэлний өдрөөрөө буюу 7 хоног бүрийн “Пүрэв” гарагт цахимаар судлаж байна.
СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ЦАХИМААР МОНГОЛ БИЧГИЙН ХИЧЭЭЛ СУДАЛЛАА
2024-10-17
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ