БОРНУУР СУМЫН СОЁЛЫН ТӨВД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-01
Аймгийн Соёл, урлагийн газар, Музей, Нийтийн номын сангийн хамтарсан баг бүрэлдэхүүн баталсан удирдамжийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Борнуур сумын Соёлын төвийн үйл ажиллагаанд зөвлөн тусалж ажиллалаа.
Тус ажлын хүрээнд газрын дарга албан хаагч нэг бүртэй ганцаарчлан уулзаж, харилцаа хандлага, ёс зүй, багаар ажиллах талаар цаашид дээрх алдаа дутагдлыг гаргахгүй ажиллах тухай арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн албан хаагч нэг бүрд холбогдох албан хаагчид чиглэл, чиглэлийн дагуу зөвлөгөө зөвлөмжийг газар дээр нь өгч, хугацаатай үүрэг чиглэлийг өглөө.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ