ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСАД АЙЛЧИЛЛАА.
2024-01-26
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн А.С.Цыденовын урилгаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид⏰️2024.01.14-16-ны өдрүүдэд Улаан-Үд хотод айлчлав.
Айлчлалын үеэр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов манай аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт бодит хамтын ажиллагаа өрнүүлэх талаар харилцан санал солилцов.
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс манай аймгийн төлөөлөгчдийн айлчлалын үр дүнд тулгуурлан Төв аймагтай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн бататган хөгжүүлж, бүхий л талаар хичээл зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ