ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-УУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
2024-02-08
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн босгон дээр Төв аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”, “Хөдөлмөрийн аварга”-уудаа тодрууллаа.
Хөдөлмөрийн аварга “Соёл урлагийн ажилтан”-аар Монгол туургатан театрын туслах найруулагч Мөнхсүхийн Батчимэг, Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр аймгийн Нийтийн номын сангийн Номын санч Цэеннямын Нарантуяа нар тодорч шагналаа гардан авлаа.
2023 оны Төв аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан Монгол туургатан театрын туслах найруулагч М.Батчимэг, Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсан Нийтийн номын сангийн Номын санч Ц.Нарантуяа нарт баяр хүргэж, ажил үйлсэд нь өрнүүн их амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ