ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО
2024-02-06
Сумдын Соёлын төвийн дарга нарт 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар салбарын хууль тогтоомж, 2024 оны төлөвлөлт, анхаарч ажиллах асуудлууд мөн Засгийн газрын тогтоол 2023 оны 394 дүгээр тогтоол “Ой тэмдэглэх тухай”, тэмдэглэлт өдрүүд, мэдээ тайлан, судалгааг хугацаанд нь гаргаж ирүүлэх болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах зэрэг асуудлаар аймгийн Соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтэс “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Бодлогын баримт бичгийн хяналтын карт, статистик мэдээ хэрхэн гаргах”, “Төсөв, хөрөнгө оруулалт”, Соёл, урлагийн хэлтэс “Соёл, урлагийн чиглэлээр зохион байгуулах арга хэмжээ”, “Бодлогын баримт бичгийн тайлагналт, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах”, аймгийн Нийтийн номын сангийн захирал “Номын баярын өдөр, Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг талаар”, аймгийн Музейн захирал “Хөдлөх дурсгалын улсын тооллого, ТСҮХДГ-ыг хашаажуулах, гэрээгээр хамгуулах” зэрэг сэдвүүдээр тус тус чиглэл өгч ажиллалаа.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ