“МОНГОЛ ТҮМНИЙ МЭНД” НЭВТРҮҮЛЭГИЙН ЗУРАГ АВАЛТ БОЛЛОО
2024-01-26

“Монгол Түмний Мэнд” нэвтрүүлгийн зураг авалт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр МҮОНРТ-д боллоо. Тус нэвтрүүлэгт Төв сайхан нутгаа төлөөлж СББӨ-ийн өвлөн уламжлагч Эрдэнэсант сумын уугуул Э.Батбилэгийн гэр бүл мөн Алтанбулаг сумын уугуул СББӨ-ийн өвлөн уламжлагч Б.Батдэлгэрийн залуу гэр бүлүүд оролцож сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол Түмний Мэнд” нэвтрүүлэг МҮОНРТ-ээр шинийн нэгний өдөр үзэгчдийн хүртээл болох юм. Эрхэм хүндэт Төв аймагчууд та бүхэн Монгол түмний мэнд нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.

# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ