МУ-ЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЗУРААЧ Ш.ЧИМЭДДОРЖИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2024-02-15
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн шиний 5-ны билигт сайн өдөр Аймгийн ИТХ, ЗДТГ болон аймгийнхаа нийт иргэдийг төлөөлөн аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, СУГ-ын дарга Б.Тунгалаг нар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, МУ-ын Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддоржид сар шинийн мэнд дэвшүүлэн золголж хүндэтгэл үзүүллээ.
Мөн түүний “Морьтон” галерейгаар зочилж уран бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ