Соёлын төвийн дарга нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
2023-11-23
  Аймгийн Соёл, урлагийн салбарын 2021-2024 оны стратеги төлөвлөгөөнд туссан зорилт арга хэмжээний хүрээнд Соёл, урлагийн их сургуультай хамтран 2 дохь жилдээ зохион байгуулж буй 27 сумын Соёлын төвийн дарга нарыг чадавхжуулах сургалт СУИС-ын хичээлийн III байранд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эхэллээ.
📝📝📝Сургалтаар Соёлын бодлого ба соёлын бүтээлч байдлыг дэмжих нь, Оюуны өмч ба зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Соёлын салбарын статистик мэдээ боловсруулалт, тоо бүртгэлийн талаар, Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, хэрэгжилт, Контент маркетингийн тухай ойлголт, Байгууллагын соёл тодорхойлох арга зүй, Ур чадварын манлайлал зэрэг сэдвүүдээр 4 өдөр үргэлжлэх юм.                                                                                                                                                                 
                                         
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ

1500

Уран бүтээл

400

Үзвэр үйлчилгээ

120

Соёлын биет өв

300

Баримтат өв