ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙН МАНЗУШИР ДАХЬ САЛБАР БАЙГАЛИЙН МУЗЕЙД БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО.
2024-01-30
ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ НЬ “Хүүхдэд ээлтэй эко музей” төслийг КОЙКА олон улсын байгууллагын сайн дурын ажилтнуудын хамт хэрэгжүүлснээр 2024.01.24-ний өдөр БНСУ-ын АРД ТҮМЭН, ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮЖИЛТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭКО МУЗЕЙ БИЙ БОЛГОЖ, ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СЭРГЭЭНЭ” БАТЛАМЖИЙГ гардан авлаа. 
КОЙКА-гийн олон улсын байгуулллагын сайн дурын ажилтнууд “Богд хан уул”-ын зүүн Зуунмодны ам дахь түүхийн дурсгалт газарт байрлах Байгалийн салбар музейд сургалтын танхим шинээр байгуулж хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл, Аймгийн СУГ-ын дарга Б.Тунгалаг, Аймгийн музейн захирал Н.Мөнхсайхан, Аймгийн музейн захирал асан Б.Сүхбаатар болон КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, музейн ажилтнууд оролцлоо.
Төв аймгийн музейгээс “Хүүхдэд ээлтэй эко музей” төслийг 2021 онд Швецарийн хөгжлийн сан, Соёлын яамны төслийн шалгаруулалтад явуулж байсан боловч авч чадаагүй юм.
2023 онд тус музейд ажилласан КОЙКА олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Ким Чэ Хён, “World Friends Korea” Сайн дурын ажилтны хөтөлбөрийн Ёнсей их сургуулийн 5 оюутан Hong Seung Soo, Kim Ye-Jun, Yang Hyun Woo, Park Gyeong Ju, Lee Han Na нар нь Манзушир дахь байгалийн музейн эко аялал жуулчлалыг сэргээн хөгжүүлэх болон Богдхан уулын байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа зэргийг тусган дээрх төслийг сайжруулж “Хүүхдэд ээлтэй эко музей байгуулж эко аялал жуулчлалыг сэргээх нь”, “Ухаалаг эко музей” сэдэвт нийт 17000$ -ын төслийг батлуулж, хамтран хэрэгжүүлснээр “Хүүхдэд ээлтэй эко музей” төслийн танилцуулга, танхимын нээлтийг амжилттай хийлээ.
Төслийн танилцуулга, батламж гардуулах үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга, хотын захирагч Ч.Сарангэрэл, Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Койка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын сайн дурын ажиллагааны хөтөлбөр хариуцсан менежер Shin Huo Jeong, менежер Lee Gil Ho, ажилтан Дөлгөөн, Азжаргал, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зуунмод сумын Соёлын төв, БНСУ-ын Их дээд сургуулиудын сайн дурын нийгэмлэг зэрэг байгууллагуудын төлөөллүүдэд талархсанаа илэрхийлье.
Энэхүү төслийн хүрээнд:
• Манзушир дахь байгалийн музейд байгаль орчны боловсрол олгох танхим байгуулах
• Хүүхдэд зориулсан контент бүтээж, сурталчлах (https://www.youtube.com/watch?v=g0Dxjhh7AhI)
• Мэдээллийн самбар байрлуулах
• Байгаль орчин экологийн сэдэвт сургалтыг Монголын урчуудын эвлэлийн Төв аймаг дахь салбарын урчууд н.Ганбат, Ц.Цэрэндорж нартай хамтран зохион байгуулах
• Монгол, Англи, Солонгос хэлээр цахим хуудас http://tuvprovincemuseum.mn/, танилцуулга товхимол хэвлүүлэх
• Аймгийн музейн үзүүллэгийн танхимд аудио хөтөч хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.
Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжиж сургалтын танхимын бүтээн байгуулалтын тохижилтод гүн туслалцаа үзүүлсэн “КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар”-т баярласнаа илэрхийлж, Төв аймгийн Соёл, урлагийн газраас “ТАЛАРХАЛ” хадгалууллаа.
 
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ