“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2024″ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ ᠌᠌”МӨНХ-АЛДАР”-ЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-05-20
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны 158-р зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН БАЯРЫН ӨДРИЙГ” уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд гэгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих иргэд уншигч, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх, зөв хүн болгон төлөвшүүлэх, үндэсний бичиг соёлыг сурталчилах зорилгоор 35 дэх удаагаа “ИЛҮҮ ИХ УНШЪЯ ” уриатайгаар Номын баярыг 05 дугаар сарын 17-19-ний өдөр улс орон даяар тэмдэглэж байна.
Энэхүү арга хэмжээг аймгийн Соёл урлагийн газар, Нийтийн номын сан, Монгол Туургатан театр, Музей, Зуунмод сумын соёлын төв зэрэг Соёл, урлагийн байгууллагууд хамтран 05 дугаар сарын 17-ны өдөр Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.
Тус арга хэмжээний нээлтэд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн Засаг даргын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Нийтийн номын сангийн захирал Б.Зоригтбаатар, Музейн захирал Н.Мөнхсайхан, Монгол туургатан театрын захирал Д.Намсрайноров болон Зуунмод сумын ЕБС-ийн сурагчид, ард иргэд оролцлоо.
Аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг соёл, номын баярыг угтан, хүүхэд бүр уншигч хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд номын сайн нөхөр “Өглөөний уншлага” аяныг зарлаж 11 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 50 ангийн 1500 хүүхэд хамрагдлаа.
Шилдэг анги хамт олноор:
✅Шилдэг уншигч анги хамт олноор Төв аймгийн Аргалант сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн Лхам багштай 8а анги
✅Шилдэг уншигч анги хамт олноор Зуунмод сумын Монгени 5-р сургуулийн Мөнхбаяр багштай 7а анги
✅Шилдэг уншигч анги хамт олноор Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Алтангэрэл багштай 1б анги
✅Шилдэг уншигч анги хамт олноор Зуунмод сумын Монгени 5-р сургуулийн С.Энхтуяа багштай 4в ангиуд шалгарч шагналаа гардан авлаа.
Мөн энэхүү арга хэмжээний хөтөлбөрийн дагуу аймгийн Нийтийн номын сан, Монгол туургатан театр, Музей, Зуунмод сумын соёлын төв зэрэг Соёл, урлагийн байгууллагууд иргэд хүүхэд залуучуудад үйл ажиллагаагаа танилцуулж, аймгийн Соёл, урлагийн газраас санаачлан Баянжаргалан сумын уугуул Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч, Бүрэн сумын уугуул Монгол Улсын Төрийн соёрхол, Ардын уран зохиолч Д.Цоодол, Баян-Өнжүүл сумын уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Баян сумын харьяат Монгол Улсын Ардын Уран Зохиолч Ш.Дулмаа зэрэг Төв аймгаас төрөн гарсан ардын уран зохиолчдын📚номын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
# Сэдвүүд
Цаг үеийн мэдээ